Мөнх хаан

2012-02-03 13:50

Мөнх хаан /1251-1258/

          Тулуйн ууган хөвгүүн Мөнх 1209 онд төрж, 1251 онд хаан ширээнд суужээ. Алтан ургийн гурав дахь хаан Гүюгийг нас барсны дараа хан хөвгүүд хаан ширээг булаалдан хагаралдаж эвдрэлцэн хоёр тал болов. Өгэдэй ба Цагадайн удмын хаан хөвгүүд нэг тал, Зүчийн хүү Бат, Тулуйн хөвгүүд нэг тал болж, хоорондоо турхиралджээ.
          Өгэдэй хаан Мөнхийг багад нь эрдэм номд сургаж, дайн тулаанд авч явдаг байв. Мөнх хаан номын ухаантайгаас гадна цэрэг захиргааны хатуу бодлоготой хүн байсан. Мөнх хаанаас эхлэн Тулуйн угсааныхан төрийн эрхэнд гарав.Мөнх хаан улсын төрийг хямралаас гаргаж хатуу захиргаа тогтоожээ.Туракина, Гvюг, Огул Хаймишийн үеийн ихэс ноёдод пайз тараан алба татвар олгосон явдлыг буруушаан цөмийг хүчингүй болгож, хойшид хэн хүн эзэн хааны төлөөний сайдын зөвшөөрөлгүйгээр муж хязгаараас элдэв алба татах эрхийн пайз олгох, дур зоргоороо зарлиг тараах явдлыг хатуу хоригложээ. Мөн өртөө улаа, түүнийг хэрэглэх журмыг улам нарийн чанд болгож, Монгол нутгийн 100 толгой мал тутмаас нэгэн толгой мал татах, 100 хүрэхгүй малтай айл өрхийг албанаас хэлтрүүлж урьдын албаны дутууг хүчингүй болгожээ.
          Хятад орон, Мавереннахр нутаг жил бүр баян хүнээс 10 алтан зоос, ядуу хvнээс 1 алтан зоос, Хорасанд баян хүнээс 7 алтан зоос, ядуу хүнээс 1 алтан зоос тус тус татаж байхаар тогтоожээ.
           1252 онд Мөнх хаан дvv Хубилайд их цэрэг өгч Сvн улсыг тухайлбал, Дали-Юньнаныг байлдан дагуулах тушаал өгч зvvн урагш мордуулжээ. Ийнхvv Хубилай 1253 онд Ганьсу мужийн өмнөд хэсгээр байлдаж яваад 1254 оны эхээр Дали-г байлдан дагуулжээ. Хубилай, Урианхайдаа жанжин нарын цэрэг Дали-г байлдан эзэлсний дараа Хятадын өмнөд нутгаар үргэлжлүүлэн байлдан дагуулал хийсэн байна.
            Мөнх өөрийн нөгөө дvv Хүлэгээр баруун зүгт хийх дайныг удирдуулжээ. Ийнхүү монгол цэрэг гурав дахь удаагаа баруун зүгт дайлсан гэдэг. Хүлэгийн цэрэг Ираны сүүлчийн гал голомт болж байсан Исмайлитийн улсыг эзэлж, цаашлан Багдадын Халифт гүрэнг байлдан эзлэх зорилго агуулсан аж.Хүлэг цэргээ авч цэргээ баруун зүг явах замдаа өнөөгийн Шинжааны нутаг дахь Цагадайн улсын үр ач нарын угтлага хүндэтгэлийг хүлээж, 1255 онд Самарканд хотод хүрч, тэндээсээ цаашлан явсаар Перс орныг эзлэн суусан Аргун хааны дэмжлэг туслалцааг олжээ.
             Хүлэгийн их цэрэг Ираныг эзлэн явсаар 1258 оны хоёрдугаар сарын 15-нд алдарт нийслэл Багдадад 1 цөмрөн орж, алт эрдэнэсийн санг олзолж, Мустасим халифыг алаад дайнаа үргэлжлүүлж явсаар Египетийн Мамлюк эзэн Кутузын цэрэгтэй тулалджээ. Ингэж монголын их цэрэг Арабын улс орныг шатлан дайлах дайн эцэс болжээ. Ийнхүү Хүлэг өөрийн ах Мөнх хааны зарлигий